Барилгын салбарын чадавх ирэх 10 жилд дөрөв дахин нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг үндэслэн “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор батлуулжээ. Ингэснээр барилгын салбар дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болж төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдсэн байна. Мөн салбарын шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноос гадна, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байгуулах, барилгын салбарт зөвлөх үйлчилгээний тогтолцоо, барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем, олон улсын барилгын гэрээ зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг тусгажээ.  

Бодлогын баримт бичиг нь найман үндсэн чиглэлийн хүрээнд 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. 

  • "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе"
  •  "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе"
  • "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top