
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Дэлхийн банкны Санхүүгийн тэргүүлэх мэргэжилтэн Мариус Висмантас, Санхүүгийн ахлах мэргэжилтэн Мэнгисту Эчүй нартай уулзалт хийж, орон сууцны салбарын эрх зүйн шинэчлэл болон санхүүжилтийн тогтолцооны реформын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдийг танилцуулж, санхүүжилтийн урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрсдэлийг бууруулах, худалдан авагчдын эрхийг хамгаалах институцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэв.
Мөн орон сууцны санхүүжилтийн банкны тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлээр Дэлхийн банктай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл ( 0 )