Мьянмарт гахайн африк мялзан өвчин гарчээ

2019 оны 08 сарын 21

Өнгөрсөн жил гарсан гахайн африк мялзан өвчин гахайн аж ахуйн түүхэнд хамгийн том гамшиг болж байна. Одоогийн байдлаар тус өвчин Хятад, Монгол, Вьетнам, Камбож, Хойд Солонгос, Лаос улсуудыг хамарч, нийт таван сая гахай үхсэн билээ.
 

Азид бас нэгэн өвчний голомт гараад байна. Мьянмар улсын Шан мужийн Кенгтунг тойргийн Монгла тосгонд африк мялзан өвчин гарсныг тус улсын Хөдөө  аж ахуйн яамнаас мэдээллээ.

Мөн Филиппинд гахайн африк мялзан өвчин гарсан ч Филиппины Засгийн газраас өвчин гарсан гэх бүс нутгийн гахайг бүгдийг нь нядалж, өвчин тархах замыг хаасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bn(213.162.72.193) 2019 оны 08 сарын 21

сонирхолтой

0  |  0
Top