46 нас хүрсэн Сергей Бриний АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

“Google” компанийн үүсгэн байгуулагч, тооцон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, бизнесмен Сергей Брин өнөөдөр 46 нас хүрч байна. Тэр машины гарааш дотор компаниа байгуулаад долоон жилийн дараа “Форбс” сэтгүүлийн баячуудын жагсаалтад багтсан эрхэм билээ.

Ингээд түүний амьдралын дүрэмтэй танилцъя.

“Аливаа компанид дүрэм журам олшрох тусам шинэлэг санаа алга болдог”

“Том асуудлыг шийдвэрлэх нь жижиг асуудлыг шийдэхээс илүү хялбар”

“Шинэ санааныхаа утга учрыг хэтрүүлэн дүгнэж болохгүй. Сайхан санаа олоход гоё байдгийг би ойлгоно. Гэхдээ ямар нэг агуу зүйл бүтээхэд бодол санаа хамгийн жижиг хэсэг нь байдаг юм шүү”

“Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болохгүй гэж ярьдаг. Гэхдээ би маш их мөнгө бяцхан ч гэсэн аз жаргал авчирдаг гэж боддог байсан. Харин одоо хэлэхэд их мөнгө аз жаргал авчирдаггүй юм байна”

“Ямар нэг зүйл туршаад, алдаад явж байхад даацтай сайн зүйл хийх боломж их гардаг”

“Туршлага бол илүү тал, гэхдээ заримдаа саад болдог үе бий”

“Интернэт бүгдэд нээлттэй, хэн нэгэнд хянуулдаггүй болохоороо агуу зүйл болсон”

“Бид таны уураг тархины гурав дахь хэсэг нь Google байгаасай гэж хүсэж байна”

 “Намайг хүмүүс гэнэн гэдэг. Гэхдээ би өөдрөг үзэлтэн байсан болохоороо л 1998 онд хайлтын системийг нээсэн”

“Том компанийг удирдана гэдэг том стресс. Гэхдээ би спортоор хичээллэдэг”

“Ажил дээр костюм өмсөөгүй ч ажил хэрэгч харагдаж болно”

“Компанийн ажилтны тоо 100 хүрэхэд та бүх ажилчдынхаа нэрийг мэдэхээ болино. Үүний дараа ажилтныхаа тоог тайван нэмж болно”

“Чухал зүйл хийхийн тулд алдаа гаргах бий гэсэн айдсаа даван туулах хэрэгтэй”

“Хэрэв бид мөнгөний төлөө энэ бүхнийг хийсэн бол өдийд компаниа зараад наранд шараад хэвтэж байх байлаа”

“Аливаа компани буруу зүйл хийсэн, эсвэл улам их зүйл хийх урам зориггүйгээс дампуурдаг болохоос өрсөлдөгч нар, шүүхийн заргаас болж дампуурдаггүй”

“Баян эсэх минь хамаагүй. Хамгийн гол нь би хийж байгаа зүйлээсээ таашаал авч, аз жаргалтай байна”

“Намайг дэлхийг өөрчилсөн олон сонирхолтой зүйл бүтээсэн хүн гэж дурсаж яваасай”

“Бид интернэтэд ороод танилцах зар, зурхай үздэггүй байлаа. Миний анхаарлыг хүмүүсийн амьдралыг өөрчлөх тэр хэрэгтэй мэдээллийг яаж хайх вэ гэдэг татаж байсан”

“Одоогийн байдлаар бид дэлхийг эзлэх санаагүй байна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top