Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Долоодугаар сарын 22-нд эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжилсэн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрийн /2019.08.22/ 23:59 минутад хаагдана. 

Маргааш 09:00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээ болох юм. Бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээнэ. Цахим бүртгэлийн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэх журамтай. 

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд гэрээ байгуулах шаардлагатай. Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top