Шилдэг орчуулагч НЭГ САЯ төгрөгийн шагнал хүртэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Орчуулгын шилдэг бүтээл шалгаруулах болзол

Уралдааны зорилго

Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уг уралдааны зорилго оршино.

Тавигдах шаардлага

Уралдаанд утга зохиолын орчуулга хийх авьяас сонирхол,  гадаад хэлний мэдлэг чадвартай 18-40 хүртэлх насны залуус оролцоно. Оролцогчид урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй, гадаадын шилмэл богино өгүүллэг бүхий эх хэлнээ хөрвүүлсэн хоёроос доошгүй бүтээлээр оролцоно. Урьд өмнө манай уралдаанд оролцож байсан залуу орчуулагч нар ч мөн оролцох боломжтой.

Уралдааны шалгаруулалт 
 

  • Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг 
  • Хоёрдугаар байр-1. Өргөмжлөл,  500.000 төгрөг
  • Гуравдугаар байр-1. Өргөмжлөл,  300.000 төгрөг
  • Тусгай шагнал-2. Өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг

 

Шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн ном гаргаж, уралдааны ялагчдыг 2019 оны 12-р сарын 20-ны дотор  шалгаруулах болно. 

Бүтээл хүлээн авах хугацаа

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл Монголын Орчуулагчдын Эвлэлийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. 

Монголын Орчуулагчдын Эвлэл

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буджав(66.181.161.175) 2023 оны 03 сарын 05

би англи хэлдээ сайн болж ангийнхаа хүүхдийг гүйц мээр байна

1  |  0
Санал(202.9.43.9) 2019 оны 08 сарын 27

Хэвлэхгүй ч гэсэн ,,,,

0  |  0
хариулт(150.129.141.175) 2019 оны 08 сарын 24

хэвлэн гаргах бол орчуулагчдын эвлэл өөрөө зөвшөөрлийг нь авах ёстой байх аа

0  |  0
Санал(202.9.43.177) 2019 оны 08 сарын 23

Оюуны өмчийн хамгааллын асуудал яах бол,гадаад хүн өөрийн бүтээлийг орчуулахыг зөвшөөрсөн байх ёстой юу

0  |  0
Top