Гадаадын 6 байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Гадаадын иргэн, харьяатын газрынхан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу зургаан байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНСУ-д төвтэй “Рафаэл интернэйшнл”, “Ивээлт гараг”, “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”, БНЧУ-д төвтэй “Caritas Czech Republic”, АНУ-д төвтэй “Ла Миссион дэ Жуа”, ОХУ-д төвтэй “Силквей Ралли” зэрэг байгууллагын үйл ажиллагааг цуцалсан байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 70 газар үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top