ЦЭЭРЛЭХ ЁС | Шинийн 7-ны өдрийг ХАР ӨДӨР хэмээн үзэж, золголт хийхийг цээрлэдэг

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголчууд бид хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын уламжлалт баяраа тэмдэглэж, ахас, дээдсээ хүндлэн золголт хийдэг уламжлалтай. Ирж буй жилдээ сайн сайхан байхыг бэлгэдэж, ерөөлтэй үг хэлэлцэн, зарим үйлийг цээрлэдэг.

Тухайлбал, үйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёх, усанд явах, эд мал зээлээр өгөх, шинийн нэгэнд айлд хонох, сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Эдгээр цээрлэх ёсын нэг нь шинийн 7-нд золгохгүй, айлд зочлохгүй байх тухай юм.

Тэгвэл энэ жилийн тухайд хоёрдугаар сарын 24-ний өдөр шинийн долоон тохиож байгаа бөгөөд энэ өдөр хоорондоо золгодоггүй, айлд очиж, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг байна. Эл өдрийг "Хар өдөр" хэмээн ийнхүү цээрлэдэг ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top