Орхон багаас 500 орчим техник, хэрэгслийг нүүлгэн шилжүүлжээ

2019 оны 08 сарын 26

Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын  тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа.

Өнөөдрийн /2019.08.26/ байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг илрүүлэн нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол бүртгэлгүй буюу хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэн шалгагджээ. Түүнчлэн хууль бусаар алт олборлогчид алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглах, эрсдэл үүсэхээс сэргийлэн даланг сэтлэн усыг бага хэмжээгээр гадагшлуулах, нөхөн сэргээлт хийх ажлуудыг эхлүүлээд байна. 

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жжжж(176.187.190.87) 2019 оны 08 сарын 28

Бразилд шууд шатаадаг техникийг нь

0  |  0
Жжжж(176.187.190.87) 2019 оны 08 сарын 28

Бразилд шууд шатаадаг техникийг нь

0  |  0
Зочин(202.126.89.204) 2019 оны 08 сарын 27

Одоо нинжа нар эзэнгүй болоосой, орж хөндийлж өгнө дөө гээд л хүлээгээд сууж байгаа байхдаа (нөгөө нулимсаа цувруулж байсан нөхдөөс эхлээд). Ингээд 2 дахь Заамар бэлэн.

0  |  0
alt(66.181.179.147) 2019 оны 08 сарын 27

ninja nar buun bayar bolj bgaa bhda

0  |  0
зочин(43.228.131.90) 2019 оны 08 сарын 26

эзэнтэй төртэй, эрх зүйт засагтай улс орон байна даа. Ингэж хариуцлага тооцох цаг нь болсон байхаа. алийн болон хуульгүй явахав дээ

0  |  0
Top