Н.Болдбаатар: Даланжаргалан суманд онц байдал зарлаад өгөөч

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган иргэдийн саналаар үргэлжилж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Н.Болдбаатар санал хэллээ.


Н.Болдбаатар “Хэлэлцүүлгээр Даланжаргалан сумын асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Дорноговь аймгийн Даланжаргалан сум хамгийн олон буюу 108 лицензтэй байтал Ашигт малтмалын газар яагаад анхааралдаа авахгүй байна вэ. Засгийн газар яагаад анхааралдаа авдаггүй юм бэ. Би өнөөдөр Засгийн газраас асуулт асуух гэж ирсэн. Манай суманд 108 лиценз байхад нэмж 41 лиценз олгохоор сонгон шалгаруулалтын хэлэлцээ хийж байгаа. Энэ 41 лицензийн нэгэнд л зөвшөөрөл олговол үхтлээ тэмцэнэ шүү. Авсан компанид нь анхааруулчихъя. Та нар авснаараа маш том алдаа хийнэ шүү. Би тэр компанитай эцсээ хүртэл тэмцэнэ. Иргэдэд ганц худаг гаргаад өгчих чадамжгүй компанид лиценз олгосон байгаа. Ийм чадамжгүй компани хэрэггүй. Даланжаргалан сумын 108 лицензийг яагаад 10 болгохгүй байгаа юм бэ, Д.Сумьяабазар сайд аа. Таныг чуулганд ороод ирээч гэж олон удаа хашгирлаа. Даланжаргалан суман дээр онц байдал зарлаад өгөөч, гуйж байна. Даланжаргалан суманд мал маллах боломж байхгүй болсон. Ийм олон лиценз байхад хаана нь мал маллах юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.


МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top