Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байсан орон нутгийн зорчигч тээврийн автобусыг осолдсон хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан. Тодруулбал, наймдугаар сарын 27-ны шөнө 00:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр гуравдугаар багийн нутаг дэвсгэр Хоёр даваа гэх газар том оврын автомашин ард нь явж байсан зорчигч тээврийн автобусыг мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргажээ.
Осол гаргасан машины жолооч даваа өгсөх замд хүч алдаж хойшоо ухарсан гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд тухайн үед автобусанд 32 хүн зорчиж явжээ. Уг зам тээврийн ослын улмаас нэг хүн газар дээрээ амь насаа алдаж, таван хүн гэмтжээ. Одоогийн байдлаар гэмтсэн таван хүн Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа ба гэмтсэн иргэдийн амин үзүүлэлт сайжирсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Жолооч нар минь бие биенээ хүндэлж сурмаар байна шүү, Би л нэг том тэрэг унасан гэж аархадаг зүйлээ хаяачээ. Хэрэв бүрэн бус техниктэй бол битгий замын хөдөлгөөнд орж байгаач ээ. Яасан хаширдаггүй, юм ойлгодоггүй, хөлдүү дуракан толгойтнууд вэ? Чиний хэнэггүй, хайхарамжгүй зангаас болж 1 хүний алтан амь эрсдэж 5 хүн хүнд гэмтлээ. Чи өөрөө үхэж байхгүй, хайран 6 хүний амь нас, эрүүл мэнд вэ? Хайран хайран хайран, бүү үзэгд