Холливудын алдарт жүжигчин Ричард Гир шүтэн бишрэгчдээр хэзээ ч дутаж явсангүй. Түүнийг дэлхийн өнцөг булан бүрт хайрлан хүндэлж, дуу хоолойг нь сонсдог. Гирд өөрийгөө сурталчлах ямар ч хэрэг байхгүй.
Ингээд өнөөдөр 70 нас хүрч байгаа Ричард Гирийн нэгэн ил захидлыг сонирхуулъя. Энэхүү захидлын үг бүр энгийн мөртлөө илэн далангүй, гүн гүнзгий утга учиртай.
“Найзын маань ээж бүх насаараа эрүүл амьдрах ёсыг чандлан дагасан хүн. Тэр үргэлж эрүүл хоол хүнс хэрэглэдэг, тамхи татаж, архи уухгүй, байнга биеийн тамирын дасгал хийдэг, хамгаалах тос түрхэхгүйгээр наранд ч гардаггүй байсан. Эрүүл хооллолтын багш, эмч нараас байнга зөвлөгөө авч, хэлсэн бүхнийг нь даган биелүүлдэг, ер нь эрүүл мэнддээ хэт анхаардаг хүн гээд хэлчихэд буруудахгүй. Одоо тэр эмэгтэй 76 настай. Арьсны хорт хавдар, чөмгийн өмөн үү, дээр нь ясны сийрэгжилттэй.
Харин өөр нэг найзын минь аав дуртай юмаа хийдэг хүн байлаа. Тэр хэзээ ч спортоор хичээллэж байсангүй, амттай хоол цадталаа идэх дуртай. Бекон дээр масло овоолж байгаад л иддэг байв. Архи дарс ууж, арьсаа хууртал наран шарлагын газарт хэвтэх зуршилтай. Бүх амьдралынхаа турш тэр эмч нарын зөвлөгөөг тоолгүй явж, хүссэнээрээ зугаалдаг байлаа. Одоо тэр 81 настай. Эмч нар тэр өвөөг залуучууд атаархахаар эрүүл чийрэг байна гэж магтдаг юм.
Та бүхэн хэчнээн хичээж зүтгэсэн ч доторх хороосоо нуугдаж чадахгүй. Эрт орой нэгэн цагт тэр хоронд баригдах л болно. Эдгэршгүй өвчтэй болсон тэр эмэгтэй “Амьдрал минь яаж дуусахыг би урьдчилсан мэдэж байсан сан бол хэзээ ч эмч нарын үгийг сонсохгүй, дураараа амьдрах байлаа” гэж хэлсэн.
Энэ бол амьдрал. Эндээс бидний хэн нь ч амьд гарахгүй. Тийм болохоор өөртөө ямар нэг хоёрдугаар зэргийн зүйл мэт битгий ханд. Цаг хугацаа байгаа үед өөрийн дураар амьдар. Маргааш гэхэд оройтож магадгүй шүү.
Хүссэн юмаа л хий. Амттай хоол идээд, наранд шарж, залхууран хэвтэхээсээ битгий ич. Тэнэг ч бай, хачин ч бай хамаагүй, гол нь өөрийнхөөрөө бай. Өөрийнхөөрөө байхаас өөр зүйлд угаасаа цаг хүрэхгүй шүү дээ”
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан нийтлэл байна.Их херенгетэй баян боловч БУДДЫН ШАШИНТАЙ,ТЕВД-ийн ардтумэнд болон бусад буяны ажиллагаанд ургэлж оролцдог, энэрэнгуй сайхан ,бахархмаар жудигчин дээ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913