ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр /2019.09.02/ хүлээн авч уулзан хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
ОХУ-ын тал “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргасанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд талархсанаа илэрхийллээ. Монгол Оросын цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинэ түвшинд гарсаныг тэмдэглэж үүнд ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм.
ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нь “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айллах үеэр дээрх гэрээг сунгах албан бичигт гарын үсэг зурах юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Оросууд цагаан үеийн шахуу хэдэн муусайн зэвтэй төмөр өгч манайханд тусалсан нэр зүүх биз
Оросууд цагаан үеийн шахуу хэдэн муусайн зэвтэй төмөр өгч манайханд тусалсан нэр зүүх биз