UBIFF: “Улаанбаатар” олон улсын кино наадамд бүтээл шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам ирэх аравдугаар сард болохоор товоо зарлаад байгаа юм. Энэ жилийн кино наадмын уралдаант хэсгийн “уран сайхны кино” төрөлд Монгол кино бүтээл шалгаруулж авна.

Бүтээл нь 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны аравдугаар сарын 1-ний дотор бүтээгдсэн, уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна. Нээлтээ хийгээгүй уран бүтээл давуу эрхтэй. Өргөдлийн маягтыг дагалдах материалын хамт arts@artscouncil.mn цахим хаягаар есдүгээр сарын 30-ны дотор явуулах ба кино бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төвийн 4 давхар, 402 тоот) өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 11-319017, 11-319015 утсаар холбогдоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top