Энэ өдрүүдэд "Улаанбаатар" олон улсын кино наадам болж байгаа билээ. Өчигдөр /2019.10.16/ наадмын онцлох орноор сонгогдсон Герман улсын онцлох хоёр кино үзэгчдийн хүртээл боллоо.
Монгол дахь "Гёте" институтийн захирал Михаэль Хайнст "Герман улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан мөн Монгол дахь Гёте-Институтийн 10 жилийн ойн хүрээнд "Улаанбаатар" олон улсын 11 дэх удаагийн кино наадамд бид 4 дахь удаагаа оролцож байна. "Улаанбаатар" олон улсын кино наадмын онцлох орон Герман улсын Нора Фингшайдын “Систем сүйтгэгч” Анжела Шанелекийн “Би гэртээ байсан, гэхдээ..." орчин үеийн кинонуудыг гаргалаа. Мөн найруулагч Мехмет Акиф Буюкаталайн “Орай” кино онцлох киногоор сонгогдсон. Энэ удаа найруулагч Мехмет Акиф Буюкаталай Монгол дахь Гёте-Институтийн урилгаар хүрэлцэн ирж, наадамд оролцож байгааг дуулгахад таатай байна. Монгол дахь Гёте-Институтийн арван жилийн ойн хүрээнд Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд цаас болон даавуун эдлэлийг сэргээн засварлах урланг байгуулсан бөгөөд тус урланг 2019 оны тавдугаар сард нээлтээ хийсэн. Мөн Монголын урлагийн зөвлөлтэй хамтран дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадамыг зохион байгуулсан зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Та бүхэн кино наадмын мэндийг хүргэе" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )