UBIFF: Үзэгчдийн нэрэмжит шагналыг “Шимэгч” кино хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх зорилготой 11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нийслэл хотноо амжилттай зохион байгуулагдсан. 

Наадмын хаалтын киногоор Исланд, Дани, Шведийн хамтарсан найруулагч Хлинур Пэлмасоны "A White, White Day" буюу "Цав цагаан өдөр", Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун О-гийн "Parasite", "Шимэгч" кино тус тус шалгарч үзэгчдийн хүртээл болсон. 

Наадмын төгсгөлд "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд15 улсын кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэснээс наадмын "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг Өмнөд Солонгосын найруулагч, кино зохиолч Бон Жун О-гийн "Шимэгч" кино хүртэж, наадмын бэлгэ тэмдэг  болсон "Шонхор" цом маань Өмнөд Солонгос руу нисэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top