Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн элчин сайдын яам, (МУЗ) нь Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус наадмын зохион байгуулагчид, уран бүтээлчдийн хамтарсан хэвлэлийн бага хурал 2019 оны аравдугаар сарын 14-ний 17:00 цагт Тэнгис кино театрын VIP зааланд болно.
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирж нээлтийн ажиллагааг сурвалжилна уу хэмээн урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook/ubiff болон 319015, 319017 утсаар авна уу.
Сэтгэгдэл ( 0 )