UBIFF: "Шимэгч" тэргүүтэй Каннын наадмын шилдэг кинонууд гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 28

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), "Номадиа Пикчерс"-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд "Улаанбаатар" хотноо зохион байгуулах гэж байна.


2019 оны Каннын наадмын шилдэг бүтээлээс гаргах гэж байна.

 

  • "ШИМЭГЧ"- БНСУ, Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал "Алтан далдуу мод" хүртсэн.
  • "ЦАВ ЦАГААН ӨДӨР"- Исланд улс, Каннын кино наадмын Луис Родерер сангийн "Залуу од" шагналт, Шүүмжлэгчдийн долоо хоногийн тэргүүн байрт нэр дэвшсэн.
  • "РОКЭТМЭН"- АНУ, "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top