Леонардо да Винчигийн механик арсланг Парист үзүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Леонардо да Винчи нас барснаас хойш 500 жил болж буйтай холбогдуулан Сэргэн мандлын үеийн агуу төлөөлөгчийн алдарт бүтээлүүдийн нэг болох механик арсланг Францын нийслэл Парис хотноо толилуулж байна.

Хоёр метр өндөр, гурван метр урт арсланг да Винчигийн зураг төслийн дагуу модоор төмөр механизмтай урласан бүтээжээ.

Механик арслангийн зургийг Ромын Пап Лео Х захиалгаар Францын Хаан Франсуа I-д зориулан бүтээж байжээ.

Леонардо да Винчи 1519 оны тавдугаар сард нас барсан бөгөөд хүн төрөлхтний нисэх мөрөөдлийг бодит болгох үүднээс төрөл бүрийн механизм бүхий олон тооны зураг төслийг зурж, үлдээсэн байдаг.

Механик арсланг Парис хотын Италийн Соёлын хүрээлэнд дэлгэн үзүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top