Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр /2019.09.13/ Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.
Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14.570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна. Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33,000 мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.
Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.
Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гээд ажил урагшгүй байгаад бухимдав.
Тухайлбал, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол хүлээлгэж өг. Та нарын ард чадалтай, чадвартай залуучууд олон байна. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хийж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад, тэдэнд ажлаа өг. Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Хүн харахад ойлгомжтой, Чингис хааны музейн макет шиг юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна. Одоо энэ ажлуудыг хариуцаж байгаа дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэж холбогдох албаныханд хатуу сануулга өглөө.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 12 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Mongol turin bodlogo yamr ch tulubluguu,tulublult baihgui ,yamduudin ajil hariltsan uyaldaa baihgui ni harhadaj bn.Hudalaa hun zagnah ajiltai
ХООСОН СҮРЖИГНЭЭД Л.. ҮГ НЬ ҮГ БИШ БОЛЧИХСОН. ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД АЖЛАА САЙН ХИЙ. ЧАДАХГҮЙ БАЙГАА ТУЛ ӨӨРӨӨ НААД ТОМИЛСОН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ ЗАЙЛ
уаөөн мэдрэл нь л муудаагүй бол наадуул чинь худалдаж авсан албан тушаалаа юу гэж өгөх вэ. хэрэв энэ ерөнхий сайд нь өөрөө л наад албан тушаалуудаа зараагүй л юм бол худлаа сүржигнэж байхаар шууд хөөгөөд явуулаач. харваас л чадваргүй гарууд байна
Shuud halaachee. Ard tumend heleh shaarglagagui.2
Наад новшнууд чинь ажил хийхгүй. Шууд хус
Худлаа сүржигнэхийн оронд шууд халаад шинэ чадварлаг хүмүүс авах хэрэгтэй шдээ кк.
хоосон суржигнэл
Шууд халах боломж ерөнхий сайдад маань даанч алга. Гэхдээ яахав шаардлагаа чангахан дуугаар тавьж бгаа нь сайшаалтай. Өмнө нь хэн ингэж дуугарч байсан билээ. Ерөнхий сайдад сайд нараа бүрэн мэддэг эрхийг нь өгөххэрэгтэй. Тэгж байж л өөрөө бүрэн хариуцлага хүлээх боломж гарна гэдгийг ард олон ч ойлгох хэрэгтэй байнаа
UGUH BISH SHUUD ZAILUULAA