АНУ-ын Тагнуулын төв газар далайн гахай, шувуу, муур зэрэг амьтдыг хүйтэн дайны үед тагнуулын ажиллагаанд ашигладаг байсан тухай хэд хэдэн нууц баримт бичгийг ил болгожээ.
АНУ болон тухайн үеийн ЗХУ амьтдыг тагнуул хийх зорилгоор ашиглах тал дээр туршилт хийж байсан нь нууц биш юм. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын цахим хуудсанд урд өмнө нь нууц байсан нарийн зүйлсийг дэлгэсэн байна. Тухайлбал, хүзүүндээ гэрэл зургийн аппарат зүүсэн тагтааны гэрэл зургийг олон нийтэд үзүүлжээ. Гэрэл зургийн аппарат 35 грамм жинтэй бол, аппаратыг шувууны биед тогтоосон бүс таван грамм жинтэй гэнэ. Тагнуулын төв газар амьтдыг ашиглах хөтөлбөрийг 1960-аад онд хэрэгжүүлж байсан аж. Тагтаа, хэрээ зэрэг шувуудыг сонсох төхөөрөмж зэрэг жижиг оврын ачаа хүргэхэд ашигладаг байжээ. Түүнчлэн, нүүдлийн шувуудыг ЗХУ-ын газар нутаг дээр тагнуулын ажиллагаа явуулах, мэдрэх төхөөрөмж хүргэхэд ашиглах боломжийг мөн судалдаг байсан аж. Далайн гахайг мөн адил ачаа хүргэх зорилгоор ашиглахыг оролддог байжээ. Флорида дахь баазад эдгээр амьтдыг дайсны усан онгоц руу дайрахад болон зөвлөлтийн шумбагч онгоц, цацрагийг илрүүлэхэд ашиглах туршилт явуулдаг байсан гэнэ. Гэвч туршилтууд олон төрлийн хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг байжээ. Учир нь далайн гахайнууд гэхэд хээрийн нөхцөлд Тагнуулын төв газрын ажилтнуудын командыг биелүүлдэггүй байсан аж. ЗХУ-ын газар нутагт “тусгай ажиллагаа” гүйцэтгэх ёстой байсан тагтаанууд өндөр өртөг бүхий гэрэл зургийн аппараттайгаа алга болсон байна. Гэхдээ зарим тагтанууд сайн чанарын гэрэл зураг авсан байдаг аж.
1976 оны баримт бичиг АНУ-ын Тагнуулын төв газар ЗХУ-ын газар нутагт тагнуулын ажиллагааг туршилтын журмаар явуулах төлөвлөгөө боловсруулж байсныг гэрчилж байна. Мөн баримт бичгээс үзвэл, 1976 онд туршилт хийсний эцэст энэхүү хөтөлбөрийг үр дүнгүй гэж үзсэн байна. Үүнээс хойш ийм төрлийн оролдлогыг хийж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319