Хорих ангид амиа алдсан Л.Бямбаа шүүгчийн хэргийг хаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос долоон сарын өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.

Шалгалтын явцад талийгаач Л.Бямбаагийн үхэлд гадны нөлөө илрээгүй бөгөөд задлан шинжилгээгээр талийгаач эмэгтэй өөрийнхөө амь насыг хохироосон болох нь тогтоогдсон аж. Улмаар өнгөрөгч зургаадугаар сарын сүүлчээр түүний хэргийг хаах санал гаргаад байсан ба энэ хэрэг албан ёсоор хаагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү гавьяат шүүгчийн амь насаа алдсан явдал, олон жил маргаан дагуулсан Салхитын мөнгөний ордын эзэмшигч нарын хэрэгтэй холбогддог. Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Л.Бямбаа агснаас гадна хамжигч, хамтрагчаар оролцсон албан тушаалтнууд гарч ирсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурорын  орлогч Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэрс хамжигч нарын зураглалд байгаа юм.

Энэ хэрэгт холбоотой гэгдэж буй шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байгаа ба түүний дараа талийгаач Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат нь их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хил дээр саатуулагдсан байдаг. Улмаар Авлигатай тэмцэх газраас С.Төмөрбатыг эх оронд нь авчрахаар хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа ба хэргийн оролцогч нарыг шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.

Харин өнгөрөгч долоо хоногт Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас авлига авсан гэгдэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн даргад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
зочин(66.181.161.111) 2019 оны 09 сарын 18

олон хүнийг хөлдөө чирэхээс хамгаалаад амиа хорлоод далд орж дэ үлдсэн хүмүүс нь баярлаж байгаа байх да

2  |  1
зочин(66.181.161.111) 2019 оны 09 сарын 16

ойлгомжтой шүү дэ

0  |  0
zochin (185.39.141.109) 2019 оны 09 сарын 16

ene emee divaajind baigaa boluu ?? erleg ahiin hunjild orchihson hevtej baigaa boluu ?

0  |  0
d.batsuh(66.181.189.11) 2019 оны 09 сарын 16

olon huniig tasalsan hun shorond orhoos aij amia horolson

0  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 18

Ichsen hun amia horlon gedeg bolj dee,ner toroo avrah gants garts gej hardag bhaa,busad uls orond l amia horlood bh uym bna lee,avilgad ilchledsen humuus

1  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 16

Ichsen hun amia horlon gedeg bolj dee,ner toroo avrah gants garts gej hardag bhaa,busad uls orond l amia horlood bh uym bna lee,avilgad ilchledsen humuus

0  |  0
zochin(202.126.88.140) 2019 оны 09 сарын 18

haahgvi geed yah bilee

1  |  0
Zochin(103.10.22.40) 2019 оны 09 сарын 18

Amia horloson geech hun alaagui biz dee

2  |  0
Top