UBIFF: “Кино зохиолоос кино түгээлт” - Уран бүтээлчдийн уулзах цэг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), "Номадиа Пикчерс"-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Кино наадмын үеэр Монголын киноны уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай, уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино зохиолоос кино түгээлт” сургалтыг зохион байгуулах ба уран бүтээлчид оролцох боломжтой. Сургалт нь хоёр үндсэн хэсэгтэй.
 

  • ЗОХИОЛТОЙ Ч БОЛООСОЙ - Кино зохиол бичих, зохиолоо хөгжүүлэх сургалт
  • КИНО ДУУССАН ХОЙНО -  Киноны маркетинг, стратеги боловсруулах сургалт


Сургалтад кино төсөл нь бэлтгэл үе шатанд буюу төслөө боловсруулж буй найруулагч, продюсерууд багаараа оролцож, нээлттэй ярилцлага болон өөрсдийн төслөө хөгжүүлэх ганцаарчилсан зөвлөгөө авна. Нэг баг хамгийн ихдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй байна.

Баг уран бүтээлчдийн ирүүлсэн материалд үндэслэн, нийт зургаан кино багийг сонгон, сургалтад хамруулна.


Сургалтын хуваарь: 2019.10.15-18
 

Сургалтын үндсэн чиглүүлэгч багш:
 

  • Марьетта вон Хаусволфф вон Баумгартэн, Кино зохиолч, зохиолын зөвлөх
  • Матиас Ношис, Киноны маркетинг стратегич, зөвлөх

Зочин зөвлөхүүд:
 

  • Тибу Брак, УБОУКН-ын Хөтөлбөр боловсруулагч, шүүгч
  • Энн Дэлсет, УБОУКН-ын Олон улсын уран сайхны удирдагч, шүүгч Каннын кино наадмын “Найруулагчийн 2 долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн
  • Софи Бурдон, “Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дарга, Европын кино академийн гишүүн
  • Пауло Бертолин, Кино наадмын хөтөлбөр боловсруулагч, кино шүүмжлэгч, зөвлөх


Материал хүлээн  авах эцсийн хугацаа: 2019.10.01
 

Сургалтад оролцогч багийг сонгон шалгаруулах шалгуур:
 

  • Кино төслөө сайжруулах, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Кино зохиолын эхний хувилбар, санаагаа боловсруулсан байх
  • Сургалтанд төслөө сайжруулах идэвхи санаачлагатай, тасралтгүй оролцох боломжтой байх
  • Кино зохиол нь бусдын бүтээлээс хэсэгчлэн болон бүхэлд нь ашигласан, хуулбарласан зэрэг зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
  • Бөглөх маягтыг англи хэлээр бөглөж, МУЗ-д хүлээлгэн өгөх

Сонгон шалгаруулалт:
 

Сургалтад оролцох багийг УБОУКН-ын уран сайхны удирдагч, хөтөлбөрийн зөвлөх, зочин багшсонгон шалгаруулж, дүнг 2019 оны аравдугаар сарын 5-нд зарлана. Кино багаас ирүүлсэн зохиолын агуулга, бүтээл, материалын нууцлалыг УБОУКН-ын сонгон шалгаруулалтын баг чандлан хадгалах ба уралдаанд ирүүлсэн материалыг зохиогчийн зөвшөөлөлгүйгээр ямар нэг байдлаар ашиглахгүй.

Бүрдүүлэх материал:
 

  • Өргөдлийн маягт (Өргөдлийн маягтыг Англи хэлээр бөглөж ирүүлнэ үү)
  • Kино багийн товч танилцуулга / Crew introduction
  • Найруулагчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт / Director’s CV or Bio and previous works
  • Найруулагчийн богино зохиол / Treatment – 10 хуудаснаас хэтрэхгүй байх
  • Киноны богино танилцуулга /Synopsis

Материал хүлээх авах:
 

  • Бүрдүүлсэн материалыгarts@artscouncil.mnцахим хаягаар 2019 оны аравдугаар сарын 1-ний дотор явуулах, эсвэл материалыг Монголын Урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төвийн 4 давхар, 402 тоот) дурьдсан хугацаанаас өмнө өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 11-319017, 11-319015 тоот утсаар болон наадмын албан ёсны Фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/UBIFF/ ) холбогдож болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top