Турк, ОХУ, Ираны төрийн тэргүүн нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Сирид алан хядагчдыг устгаж, аюулгүй байдал тогтсон цагт гаднын цэргүүд Сирийг орхин гарах ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Анкара хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. DW агентлагийн мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ, Ираны төрийн тэргүүн нартай хийсэн дээд хэмжээний уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэжээ.

Уулзалтын үеэр талууд Идлиб хот дахь нөхцөл байдалтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Идлиб хотод болж буй алан хядагчдын эсрэг байлдааныг дэмжсэн байр суурь илэрхийлж, Израилын хүчнийхэн Сирид гэм зэмгүй иргэдийг бөмбөгдөж байна гэж буруутгасан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн зүүн хойд хэсэгт энх тайвны коридорыг бий болгож, дүрвэгсдэд гэртээ харих боломжийг олгохыг уриалжээ. Турк улс одоогоор Сирийн 3.5 сая дүрвэгчид орогнуулаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top