ЗАСГИЙН ГАЗАР: Бичил уурхайтай холбоотой тогтоол батлав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/  болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өглөөний 08:00 цагт эхэлсэн хуралдаанаар одоогийн байдлаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтоод байна. Мөн Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. 

Тухайлбал, нөхөн сэргээх болон хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж, байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид эрүү үүсгэх гэх мэт хариуцлагын асуудлыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top