"Босоо Хөх Монгол" ТББ-ынхан орон нутагт ажиллаж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт явуулсан талаараа өнөөдөр /2019.09.20/ мэдээлэл хийлээ.
Тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад ажилласан байна.
"Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Манай бүлгэм буюу Төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ажиллаад ирлээ. Мөн “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Намгүй Монгол” хөдөлгөөн, “Урангүй Монгол” хөдөлгөөнүүд нэгдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад ажилласан. Уул уурхайн хууль үйл бус ажиллагаа байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаатай бид нүдээр үзэж, танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар “Сэлэнгэ үндэс” компанид 300 га газрыг 60 жилийн хугацаатай олгосныг сумын иргэд эсэргүүцэж, бидэнд мэдээлэл ирүүлсэн. “Сэлэнгэ үндэс” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид 300 га газрынхаа талыг худалдсан байдаг. Тэр компани нь дэрвэгэр жиргэрүү гэж эмийн ургамал тарина гэж авчихаад өөр төрлийн ургамал тариалж, атар газар хагалж эхэлсэн байна. Ийм учраас иргэд бидэнд мэдээлэл хандсан. Газар дээр нь очиж үзэхэд үнэхээр тийм зүйл болсон байсан. Аймгийн Засаг даргад энэ талаар хандаж, шаардах бичиг өгсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газар шуурхай ажиллаж, тус компанийн газрыг 60 жилээр эзэмших зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидний хийсэн ажлын нэг хэсэг нь ингэж үр дүнгээ өглөө.
Сэлэнгэ аймагт хувиараа алт олборлодог иргэдийн дунд хятад хүмүүс их байна. БНХАУ-ын иргэн усны худаг хувьдаа эзэмшиж байгаа тохиолдол хүртэл байна. Иргэд худгаас нь мөнгөө төлж, ус авч хэрэглэдэг болжээ. Монгол хүн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх баталгаагүй болсон байна. Энэ тал дээр эсэргүүцэж, бидэнтэй хамтарч ажиллах хүн алга байгаа. Цагдаа, тагнуул, аймгийн удирдлагуудад энэ асуудлын талаар мэдэгдэж, шаардах бичгээ өгсөн. Хариу хүлээж байна.
Мөн бид Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” компани дээр очиж, уулзлаа. Тус нутагт нэг л уурхай бий. Тэр нь энэ ураны уурхай юм. Сумын малчдын эрэмдэг болсон ботго, тугалыг очиж үзлээ. Эмэгтэйчүүд бие давхар болдог ч хүүхдээ төрүүлж чадахгүй зулбасан тохиолдол гарчээ. Нэг худгаас хэрэглээний усаа хангадаг гурван айлын хүүхнүүд бие давхар болсон ч зулбасан байна. Одоо тэд хүүхэд тээж төрүүлэхээс айдаг болсон байна. Тийм учраас тэнд байгаа иргэдийн олонх нь өөр нутаг орон руу шилжиж явцгаажээ. Шилжилт хөдөлгөөн их хийж байгаа юм байна. Энэ мэтчилэн сэтгэл өвдмөөр, дугарахгүй байхын аргагүй жишээ олон байна.
Мал эрэмдэг, өөрчлөлттэй гарсныг малчдын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж уул уурхайд үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдлагууд тайлбарладаг байна. Малчдын буруутай үйл ажиллагаа гэж байхгүй шүү дээ. Уранаас л болж мал амьтан хордож байна. Өмнө нь хоёр толгойтой, олон хөлтэй, туруугүй төл гардаггүй байсан. Иргэд туйлдаж байна. “Манай хүүхдүүд энэ уул уурхайн компанид ажилладаг. Тийм учраас юм хэлж чаддаггүй. Түүнээс компанид гомдолтой явдаг” гэж иргэд ярьж байна. Бодит байдал ийм л байгаа юм. Хөдөө орон нутагт ажлын байр байхгүй учраас иргэд хууль бус байх нь хамаагүй уул уурхайн компанид ажилд ордог. Эргээд амьдрахын эрхэнд шаардлага тавьж чаддаггүй тохиолдол байна. Бид уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцахаар очих замдаа олон удаа дарамтад орсон. Төрийн байгууллагаас хүртэл дарамталсан. Цагдаа, хүчний байгууллагаас биднийг зогсоож, хэдэн цагаар хүлээлгэх явдал байлаа. “Дээрээс шийдвэр хүлээж байна” гээд явуулах байх жишээний. Ширээнийхээ ард суугаад өрөөнөөсөө гардаггүй дарга нар бодит байдлын талаар юу ч мэдэхгүй байна. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 27 )
Одоо ингэж гадны тусгай албаны гар хөл болж байхаар улс орноо хүчирхэгжээсээ, цөмий эрчим хүч хэрэглээсэй, бүр яваандаа цөмийн гүрэн болоосой сансрын уудамд нисэх хүртэл пуужинтай болоосой гэж хүсэж дэмжих хэрэгтэй шүү дээ. алийн болгон бид чацага царайлах юм. одоо энэ уран олборолж байгаа бол зүгээр нэг олборлуулах биш маш сайн гэрээ хийж байж өөр өндөр зорилт тавих хэрэгтэй цаг нь болсон шүү. хөлсөөр орилдог ТББ г нухчин дар устга.
Санхүүжүүлж, ураны хор аюулын талаар тархи угаалгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг нь цуцлуулж хамаг ажлыг хацаадаг юм. гэж бичсэн байхыг уншиж байсан энэ үнэн байх шүү. Лав л дуучин укагийн ээж гээд нэг авгай уран гээд орилоод байсан, сүүлдээ нүүрээ нуусан хэдэн том биетэй харах царайны хөлдүү толгойтой байрын хэдэн залуус хэвлэлийн хурал хийгээд байгаа бололтой байсан. тэгсэн одоо энэ босоо хөх монгол ч орж байх шиг аргагүй л мөнгөтэй ар талтай байна. байнга нэг авгай орилуулаад байхаар нөгөө нийтлэл үнэн болчих гээд гүйцэтгэгч нараа өөрчилж байгаа хэрэг л дээ. Монголчууд
Энэ олон ТББ уудыг журмалж, цэгцлэх хэрэгтэй. Уран хортой түүнийг олборлож баяжуулах технологийн дүрэм журам гэж мэдээж байдаг л байж таараа, Түүнээс биш уран гэхээр улсаараа үхээд хиараад байгаад зүйл гэж байхгүй. ОХУ Хятад гээд энэ уран байтугай цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа улс зүгээр хэрэглээд ашиглаад болоод байна. Хэдэн жилийн өмнөөс л манай нэр хүндтэй нэг нийтлэгч Уран гэхээр орилоод байгаа ТББ г шалгасан чинь санхүүжилт нь германаас орж ирсэн байна гэнэ лээ. Шалтгаан нь манай хойд хөрш манийгаа УЦС бариулахгүй байдагтай адил уран олборлуулахгүй гэсэн дээ энэ хэдэн ТББ уудыг далдаас
Энэ хоёр халтар цараййт усан дахь уране тодорхойллоо юу Сумын эмчтэй нь ядаж уулзсан юм уу
Шаамарыг тэр чигт нь хятадад өг өмөөрөөд байгаа хятадуудтайгаа амьдарцгаа
uranaas tsatsrag khort tuya yalgarch b.dag ene ni khunii esiig zadlakh tul uurkhan olborloltiig zambaraagui yavuulsnaar salkhiar khor nuluu ni tarkhakh auyltai . Ur udam uragt nuluuldug ni mah auyltai. tuunchlen khort khavdar bukhturliin edgehgui aimhigt uvchin uusgekh tul medeelel baga yaduu uls orond olborlolt khiideg. Er ni tsumiin aimhigt bumbugnii tuukhii ed geed uzekhed l auyl no todorkhoi huu dee. Urid ni iim uurkhaid tsaaziin yaltai khorigdluud ajilladag b.san .uurkhain orchim nutgiin bokhirdol kheden zuun jileer arilakhgui iim l suirliin aimhigt khimiin element huu dee.
үндэслэлтэй юм бүлтрээрэй.хэвтээ хар үхэрнүүдээ,сумыг маань арай доромжилж байна уу даа,буудалд 2 хоног архидаж судалгаа хийгээ юу та нар,аль худаг ороов,ямар хужаа эзэн сууж байв, бага хуцаарай
xun bolgon oor oorsdiinxooroo galzuurdag gej oros zir tsetsen ug bii
xun bolgon oor oorsdiinxooroo galzuurdag gej oros zir tsetsen ug bii
hallowenii costum omsoo yu ? yundaa nuuree nuugaad baugaa yum Ta nar ajil xuugeech xen ch odoo ta naryg gagaj namiraxgyi amydralaa bod
hallowenii costum omsoo yu ? yundaa nuuree nuugaad baugaa yum Ta nar ajil xuugeech xen ch odoo ta naryg gagaj namiraxgyi amydralaa bod
Хуцдаг халтарууд вэ? Энэ хэдэн дүнхүү уран мэддэг болчихсон юм уу? Айн.
Шинжлэх ухаан маань хаана яванаа одоо байтлаа эрүүгийн этгээдүүдийн амаар үг хийгээд явж байх гэж. Чааваас
eh oronch iimerhuu zaluus-g demjij bna.ard tumniihee tuluu hudulj chaddaggui hudaldagdsan turiin tusheed huuli hynaltiihan avilaga heel hahuuliar amaa uduulsen darga nar-g ed nar l ilchilj tednii hiih ajiliig ene zaluuchuud l hiigeed bga yum bish uu?harin ch demjeed il bolgoj bga buzar har uildeluudiig shalgaad uram hairlaad ug.
Энэ төрийн бус байгуулга Баасан эгчийн туршлагаар их ажиллаад байна уу? Ямар нэг асуудлаар төр засгаас гарах шийдвэр судлагдаад бэлэн болхоор шийдвэр гарахаас өмнө өлгөж аваад баахан тэмцсэн хүн болоод манайх үүнийг хийлээ баахан суртачилгаа болимоор юм . Тэмцэж байгаа нь байгаа л байх даа
Ажилгүй хүмүүс
нийтийг хамарсан олон гишүүнтэй ТББ-ууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, хуулийг хүндэтгэн бусдыг уриалж байх хэрэгтэй. олон хүнээс янз бүрийн л санал шүүмж ирнэ. тэр болгонд таалагдахгүй бол тэргүүнтэйгээ нийлээл чи хужаа, эрлийз, гомо, зодно цохино гээд түрэмгийлээд байгаа учраас л танайханыг дээрэмчид гээд байгааг ойлгоно биз ээ. Шүүмжлэлийг зөвөөр хүлээж аваад зохиётой хариу өгөж сураарай залуусаа...
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Хэзээ ингэж үлээхээ больцгоох вэ? Уран бол хамгийн цэвэр, найдвартай эрчим хүч. Юун хүүхэд зулбах нтр. Нүүрс шатаадаг бүх станцыг болиулаад Атомын ЦС болгох хэрэгтэй
БНХАУ-ИРГЭН худаг хувьчлаад авчихсан гэнэ үү?
ХЭЛ ЯРИАГАА ЖААХАН ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ... байгаа ...байгаа... байгаа гэдэг үг чинь их муухай байна даа...
heseg hugatsaand tuwchignoj bgaad l alga boloh bhdaa ene heden turiin bus baiguullaga nertei shantaachid n ulgeriin baatruud ymdaa
hudlaa shantaachlaad mongo neheed yavdag hunshd tegeed ogohgui bol hudlaa sensatsi tariad yavdag iim eh oronch bgaad hereg bna uu
yagaad iim hudlaa hudlaa yum yarij bdag bnaaa tiim l ih eh oronoo gej bgaa hun hudlaa sensatsi tarihgui l bh
huhuu gedeg hun bol end tend hudal yarij shantaaj hiij yavdag hujaa ehnertei hun shde . 90 eed onii ued avgainhaa hamaatnuudaataigaa hamtraad urdaas zunduu hortoi arhi oruulj irj zarj ovoo mungujuud suuld tedniigee muriaad buun yum bolj bsn hun shuu de.uranii kompaniaas 500 sayiig avna geed yavj bsn
Эд нар уран уул уурхай мэдэх мэргэжлийн хүмүүс мөн үү.ямар боловсролтой болохоороо ингээд сүр сүр мэдээлэл хийдэг байнаа.Ганхуяг бөхийн найраа давааны өгөө аваагаа л яриад цэгцэлчихвэл том гавьяа баймаар
уран гэдгийг эд нар юу гэж ойлгодог юм болдоо уг нь хөгжлийн 1 гол түлхэц юм ш дээ оросын тал дангаараа монголын уранд ноёрхолоо тогтоох сонирхолтой тиймээс суртал ухуулгад их мөнгө төлдөг