Сибирийн түймрээс болж идэш тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгджээ.
Хэнтий аймгийн хэмжээнд л гэхэд нийт 35 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров, Цэнхэр мандал, Батширээт, Биндэр, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Хэрлэн сумдад нийт 35 удаагийн тохиолдлоор 40 гаруй хүрэн баавгай орж ирсэн нь тогтоогдсон байна. Хүрэн баавгайнууд нь ихэвчлэн 2-3 настай, зарим тохиолдолд бамбарууш дагуулсан баавгай харагдах болсон байна. Эхлээд ойн зурвас бүхий сумдад баавгай орж ирсэн бол сүүлийн үед тал хээрийн бүст ч баавгай үзэгдэх болжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын удирдлагууд "Сүүлийн өдрүүдэд айлын хот руу том, жижиг нийлсэн баавгай ирж, айлын гэрийн хана самардсан. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах вий" гэсэн мэдээллийг өгөөд байгаа.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, айлын гэр, хашаа нураах, мал идэх зэргээр хохирол учруулсан энэ мэт дуудлага олонтаа иржээ. Иймд иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Малчид, иргэдийн зүгээс баавгайд идүүлсэн хонь, хашаа хорооны хохирол барагдуулах, амь нас аюулгүй байдлыг хангаж ажиллах хүсэлтийг аймгийн удирдлагууддаа тавьсан аж.
Баавгай суурьшлын бүст орж ирсэнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газруудаас иргэдэд анхааруулга хүргэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэд баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад баавгайд хөөгдсөн тохиолдол гарсан бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс бахардаж үхсэн хүрэн баавгай олджээ. Үхсэн баавгайн сэгийг холбогдох мэргэжилтнүүд акт үйлдэж, устгал хийсэн гэв.
Аймгуудын холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн зүгээс баавгайг ойн гүн рүү хөөх ажлыг зохион байгуулсан ч буцаж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол байгаа аж.
Сэтгэгдэл ( 9 )
Өнгөрсөн жилүүдэд самар түүж байна гээд хуш модыг их хэмжээгээр сүйтгэсэн иргэд самар худалдан авсан ченжүүд буруутай тэдний олсон ашгаас мөн зөвшөөрөл олгосон БОАЖЯ -хы нөхдүүд хил гаалиар гаргахад т авилга авч гаргасан гаалийн байцаагчид хураасан самрын алга бологсон хууль хяналт шүүх плркурорууд зэргээс төлбөрийг нь гаргуулж баавгайд хоол тэжээл авч өгөх хэрэгтэй болов уу гэж За энэ ч ер нь бүтэххгүй л байх даа
алаачэээ алаач
өлслөө гээд тэр чинь нохой муур биш ш дээ. гэрийн тэжээвэр амьтан болох уу. Хүрэн баавгай өөрийн гэсэн газар нутаг эзэмшдэг тул монголд орж ирээд өөрийн гэсэн газар нутаггүй учраас суурьшлын бүс, тал хээр рүү гарч ирээд байгаа хэрэг. айлын хоттой мал, гэр орныг нь очиж түйвээх болсон байна лээ. Тэхээр дархан цаазтай амьтныг хамгаалалгүй л яахав гэхдээ эхлээд хүний эрхийг илүүтэй хангасан арга хэмжээ авах хэрэгтэй. баавгай устгавал тэгж торгоно. Эрүүгийн хэрэгт ял шийтгэнэ гэх юм. Хүний амь нас хохирвол хэн ямар хариуцлаг хүлээх болж байна аа. Эхлээд хүнээ бодсон арга хэмжээ авах хэрэгтэй .
Өлсөж бгаа хоол тэжээл өгөх хэрэгтэй.хоолгүй болоод л хашаа хороо руу орж ирж бгаа
Өлсөж бгаа хоол тэжээл өгөх хэрэгтэй.хоолгүй болоод л хашаа хороо руу орж ирж бгаа
энэ баавгайнуудад нэг нэг ямаа өгөөд буян хийчихгүй юу даа, тэд өлсөж бга ш тээ.
худлаа сесаци шаах дуртай махан толгойтой боловсролгүй бодлогогүй хэдэн сэтгүүлч нэртэй сүгнүүд монголд их гай тарьж байна шүү. Сибирийн түймрээс болж орж ирсэн хүрэн баавгай гээд орилоод хуцмалтаад байх юм. тэрийг хэн тогтоосон юм, тэгсэн байлаа ч тэгэж хуцах ямар хэрэг байнаа. энэ мэдээллүүдийг харсан оросын элчингээр дамжаад ОХУ-д мэдээ хүрч тэд танайд орсон хүрэн байвгайг буцааж нутагшуулъя энэ тэр гээд шаахад орж ирснээ 2 гурав нуглаад аваад явна шүү дээ. оху д бид алдсан зүйл багагүй, бүхэл бүтэн буриад тагна урианхайг алдсан байгаль нуурыг алдсан.энэ хэдэн тархины тураалтай сэтгүүлчд..
тэгээд хоол тэжээл өгөөч ээ
Neg yum oilgohgui yum. Baavgai ongorohdoo ger oron suutsand evdrel uchruulj mal barisan bol teriig hen negen yagaad nohon toloh yostou yum? Daatguulsan ed horongo yumuu haishaa yum? Ooriin omchiig ylsaar bas nohon toluulne ain? Setgetsiin emgeg arai dendej bn.