СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дахин нэг айл руу баавгай халджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойн гол гэх газарт айлын гэр рүү баавгай халдаж, аав, хүү хоёр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл дахин нэг айлын гэрт баавгай халдсан хэрэг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

Гэрийн эзэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Гэрээ шалгах санаатай очтол баавгай ороод бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан байсан. Манайд баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа арын айлуудад орсон юм билээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна Бугант тосгоноос гурван км-ын зайд байх айлын байшинд мөн баавгай халдсан тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.165) 2025 оны 03 сарын 13

Huuli baavgaig uugshvvlj bna lngeed haraad suugaad bh um bhdaa

1  |  0
F(103.212.119.245) 2025 оны 03 сарын 13

Hun bgaagui n ih ym daa yana da yana geech l bolj l bna daa huurhii

1  |  0
уншигч(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

хорхойсон баавгай гэж энэ дээ ичээнд ортлоо ингэдэг байна урьд нь 80аад онд бүүр хот хүрсэн гэсэн шүү

1  |  0
Бид(192.82.64.251) 2025 оны 03 сарын 13

Заяа чинь тэрдээ гэдэг болоод байна

1  |  0
sara(122.115.235.4) 2025 оны 03 сарын 13

chuhamaa chuham.baigali ghees iluu hun n muu bolson tsagt yum yum boloh yum.haramsaltai.

1  |  0
зочин (66.181.190.9) 2025 оны 03 сарын 13

Баавгайтлаа,угаартлаа юу гээч нь болоод байнаа.

1  |  0
Close menu