Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), "Номадиа Пикчерс"-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд "Улаанбаатар" хотноо зохион байгуулах гэж байна.
Монгол Улс, Герман улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ жилийн 11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "онцлох орон"-оор Герман улсыг сонгожээ.
Герман улсын кино үзвэрийг аравдугаар сарын 15,19-нд Монгол дах Герман улсын Элчин сайдын яам /German Embassy Ulaanbaatar/ ба Гёте Институт /Goethe-Institut Mongolei/-тэй хамтран зохион байгуулж байна. Кино наадмын хүрээнд 2019 оны Берлиний олон улсын кино наадмын шилдэгээр шалгарсан гурван кино Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем Сүйтгэгч”, Мехмет Акифын “Орай” киног толилуулна.
Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest-н үеэр Германы найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, “Орай” киногоо танилцуулахаар болжээ.
Мөн сонирхуулахад, Герман кино өдрөөр толилуулах "Систем сүйрүүлэгч" кино 92 дахь удаагийн Оскарт Герман улсыг төлөөлөн нэр дэвшээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )