Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны шинэтгэлийг сурталчлан таниулах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 09-р сарын 22-24-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Замын-Үүд суманд ажиллаж, сумын төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны шинэтгэл, Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журам, эрх зүйн баримт бичгийн талаар сургалт зохион байгуулж, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, бүтэц, орон тоо, албан тушаалын томилгоотой холбогдох шийдвэрийг судлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Сайншанд суманд өчигдөр /2019.09.23/ ажиллаж, Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дагалдан гарсан дүрэм, журмыг танилцуулах, Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны 300 орчим албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Мөн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан 8 ахмад настантай уулзаж, тэдний санал хүсэлт, сургамж зөвлөгөөг сонсож, төрийн албаны шинэтгэлийн талаар яриа өрнүүллээ.
Түүний дараагаар аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын харьяаны агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, бүтэц, орон тоо, албан тушаалын томилгоотой холбогдох шийдвэрийг судлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )