Алга болсон “хий үзэгдэл” хөлөг онгоцыг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

АНУ-ын хайгуулчид Миннесота мужийн газар нутагт орших Дээд нууранд 1901 онд алга болсон “Hudson” хөлөг онгоцыг олжээ. Орон нутгийн MRP News хэвлэлд мэдээлснээр, нутгийнхны дунд “хий үзэгдэл хөлөг” гэж алдаршсан тус хөлгийг энэ зун 250 метрийн гүнд илрүүлсэн ч сая л олон нийтэд зарлажээ.

Хөлөг онгоцыг гидролокаторын тусламжтайгаас олсон бөгөөд хожим судлаачид гэрэл зургийг авсан байна. Тэдний хэлснээр, 1888 онд бүтээгдсэн хөлөг онгоц ноцтой эвдрэл, гэмтэлгүй аж.

Маалинга, цагаан буудай ачсан “Hudson” хөлөг Дулут боомтоос 1901 оны есдүгээр сарын 15-ны өдөр гарч, хүчтэй шуурганы улмаас алга болсон байна. Дараах өдөр нь энэ нутгийн гэрэлт цамхгийн харуул нэгэн хөлөг онгоц живж буй харсан гэж ярьсан бөгөөд ослыг гэрчлэх нотлох баримтууд олдоогүй байна.

1901 оны есдүгээр сарын 20-ны өдөр нутгийн загасчид тус хөлгийн хэлтэрхий болон багийн зарим гишүүдийн цогцсыг олж байжээ. Гэвч хөлөг онгоц сүйрсэн газар, багийн бусад гишүүдийн хувь заяа хэрхсэн талаар өнөөг хүртэл нууц хэвээр үлджээ.

Олон арван жилийн турш нутгийн оршин суугчдын дунд “Hudson” хөлөг онгоц хий үзэгдэл мэт нууран дээр хөвдөг гэх яриа оршсоор байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top