1915 онд ор сураггүй алга болсон “Endurance” судалгааны хөлөг онгоц Антарктид тивийн эрэг орчим Уэдделла тэнгист гурван мянган метрийн гүнд олджээ.
Фолклэнд арлуудын Тэнгисийн өвийн сангийн мэдээллээр, “Endurance” хөлөг онгоц Их Британийн нэрт туйл судлаач Эрнест Шеклтоноор ахлуулсан экспедицийн үеэр Уэдделла тэнгис живжээ. Мөсний улмаас хөлөг онгоцонд цоорхой үүсэж, живсэн байна. Тус судалгааны хөлөг Антарктид тивийн эрэг хүрч чадаагүй ч хөлгийн баг эсэн мэнд гарчээ.
Сэр Эрнест Шеклтоны хөлөг онгоцыг “Endurance22” хөлөг онгоцны баг илрүүлсэн байна. Хөлгийг 3008 м гүнд илрүүлэхийн тулд шилдэг технологийг ашигласан гэж Фолклэнд арлуудын Тэнгисийн өвийн сан онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )