Мексикийн эрэг орчим 200 жилийн өмнө живсэн хөлөг онгоц олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Мексикийн эрэг орчим 200 жилийн өмнө живсэн байх магадлалтай хөлөг онгоц олджээ.

Мексикийн Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн судлаачдын хэлснээр, орон нутгийн оршин суугч Мануэл Маланко гэгч хөлөг онгоцны сэгийг олсон бөгөөд энэ онгоц энэ бүс нутагт XVIII эсвэл XIX зуунд явж байсан Английн дарвуулт онгоц байсан байх боломжтой гэж үзэж байна. Олдворыг Карибын тэнгисийн эргээс холгүй Банко Чинчорро усан доорх хадны орчим илрүүлсэн байна. Энэ бүс нутаг олон тооны усан онгоц осолдсоноороо алдартай. Одоогийн байдлаар, 70 орчим хөлөг онгоцны сэг эндээс олдоод байна.

Судлаачдын ярьснаар, КОВИД-19 цар тахал дууссан даруйд шинэ олдворыг судалж эхлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top