Майсак хар салхинд өртөж, ор сураггүй алга болоод буй “Gulf Livestock 1” усан онгоцны багийн хоёр дахь хүнийг оллоо гэж Киодо агентлаг мэдээлжээ. Түүнийг Японы Амами Ошима арлаас хойд зүгт 120 км зайд амьгүй хөвж явахыг нь олсон байна. Мөн газраас аврах хантааз, үхрийн сэг зэм олджээ. Эргийн хамгаалалтынхан усан онгоцны багийн үлдсэн 41 гишүүнийг онгоцны хамтаар эрэн хайх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Шинэ Зеландаас Хятад улсыг чиглэж явсан тус усан онгоц Зүүн Хятадын тэнгисээс Майсак хар салхинд өртөж, тусламж эрсэн дохио илгээсэн бөгөөд удалгүй ор сураггүй алга болжээ. Тээврийн усан онгоцны багт Филиппиний 39, Шинэ Зеландын хоёр, Австралийн хоёр иргэн багтсан байжээ.
Үүнээс өмнө амьд олдсон багийн нэг гишүүний хэлснээр, хүчтэй давлагаанд цохигдохоос өмнө усан онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарчээ. Багийн гишүүдэд аврах хантааз өмсөх даалгавар өгсний дараа Эдуардо Сарено гэгч ус руу үсэрсэн байна.
“Gulf Livestock 1” усан онгоц наймдугаар сарын 14-нд Шинэ Зеландаас гарч, 17 хоногийг дараа Хятад улсад хүрэх ёстой байсан гэж Шинэ Зеландын гадаад хэргийн сайд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Dalain zagasnuyd uxreer xoollojee