Олон мянган толгой хонь ачсан тээврийн хөлөг онгоц Суданы Суакин боомт орчим Улаан тэнгист живжээ.
Хөлгийн багийн бүх гишүүд амьд үлдсэн ч 15 мянга гаруй хонь живсэн байна. “Badr 1” хөлөг нийт 15800 толгой хонь Суданаас Саудын Араб руу тээвэрлэж байжээ. Эдгээрээс 700 орчим хонийг аварч чадсан байна.
Эл золгүй тохиолдол тус улсын эдийн засаг, байгаль орчин, боомтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж Суданы экспортлогчдын үндэсний холбооны тэргүүн Омар аль-Калифа онцолжээ. Хонины нийт үнэ 3.7 сая ам.доллар байжээ.
Хөлөг онгоц живсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )