Японы Хоккайдо арлын эрэг орчим өнгөрсөн амралтын өдрүүдэд аяллын “KAZU 1” хөлөг живсний улмаас амиа алдсан хүний тоо 11 болж, өсжээ. Даваа гарагийн өглөө ослын бүсэд гурав орчим насны охиныг олсон ч амиа алдсан байжээ.
Хөлөг онгоцонд нийт 24 зорчигч болон хөлгийн ахлагч, туслахын хамтаар явж байжээ. Одоогоор 11 хүний цогцсыг олоод байна. Үлдсэн 15 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Живсэн хөлгийг одоогоор мөн олоогүй байна.
Золгүй хэрэгтэй холбогдуулан Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх шуурхай штаб байгуулан ажиллаж байна.
“KAZU 1” аяллын хөлөг өнгөрсөн бямба /2022.04.23/ гарагт живж буй аюулын дохио илгээсний дараа холбоо тасарчээ. Аяллын хөлөг хиймэл дагуулын утастай байсан ч хөлгийн багтай холбоо тогтоож чадаагүй байна.
Эрэл хайгуулын ажиллагаанд эргийн хамгаалалт, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлагдсан бөгөөд нутгийн загасчид, жуулчны бусад хөлгүүд эрлийн ажиллагаанд нэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )