Японд живсэн аяллын хөлгийн сэгийг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Японы Хоккайдо арал орчим живсэн “KAZU 1” аяллын хөлөг онгоцны эрлийн ажиллагаанд оролцож буй тус улсын өөрийгөө батлан хамгаалах хүчин усан доорх камерын тусламжтай хөлөг онгоцны сэгийг илрүүлжээ. 100 м гүнд илрүүлсэн хөлгийн сэг дээр "Z", "U" үсэг болон "1" тоо харагдаж байна гэж “NHK” телевиз мэдээлжээ.

Тус телевизийн мэдээлснээр, ослын улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ. Хөлөг онгоц дээр 24 аялагч, багийн ахлагч, туслахын хамт явж байжээ. Ор сураггүй алга болсон 12 хүнийг эрэн хайж байна.

Аяллын “KAZU 1” хөлөг онгоц энэ сарын 23-нд ослын дохио өгснөөс хойш холбоо тасарчээ. Эрэл хайгуулын ажилд эргийн хамгаалалт, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчин, нутгийн загасчид оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top