Японы хойд Хоккайдо арлын эрэг орчим аяллын “KAZU 1” хөлөг онгоц алга болсон бүсээс есөн хүн олоод байна. Тэд бүгд ухаангүй байна.
Киодо агентлагийн мэдээлснээр, бямба гарагийн өдөр “KAZU 1” живж буй аюулын дохио явуулсны дараа хөлөгтэй холбоо тасарчээ. Хөлөг дээр 24 зорчигч, тэр дундаа хоёр хүүхэд болон багийн ахлах, туслагчийн хамт байжээ.
Эрэл хайгуулын ажиллагаанд эргийн харуул болон Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг дайчилсан байна. Болсон явдалтай холбогдуулан Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Күмамото мужид хийх албан томилолтоо цуцалж, Токиод буцан иржээ.
Осол гарсан бүсэд агаарын температур 2-4 С хэмтэй байгаа бөгөөд хүчтэй салхи, далайн давлагаа ихтэй байна гэж аврагчид мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )