“Титаник” хөлөг онгоцны зорчигчийн халаасны цагийг дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Анхны үнийг 118 мянган ам.доллароор тогтоосон байна.
Эл цаг эзэн нь живэх үед зогссон гэнэ. Халаасны цагны эзэн нь Оскар Вуди гэгч “Титаник” хөлөг дээр шуудан зөөгчөөр ажилладаг байжээ. Түүний цогцсыг эмгэнэлт явдал болсноос 10 хоногийн дараа уснаас гаргаж авчээ. Хөлөг онгоц живэх үеэр Вуди дөрвөн нөхдийн хамтаар захидал, илгээмж бүхий олон зуун шуудайг дээд тавцан руу зөөж байжээ. Оскарын цагийг бэлэвсэн эхнэрт нь хүргүүлсэн ба хожим нь цаг хувийн цуглуулагчид очсон байна. Эл цаг нь сүүлийн жилүүдэд дуудлага худалдаагаар орсон “Титаник” хөлгөөс үлдсэн чухал дурсгалууд нэг болно гэж шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Shal hudlaa \n\nYer ued iim tsaggnii nuur baigaagui yum. Ene bol Omparilist bodlogo