Атлантын далайд ор сураггүй алга болсон “Титан” шумбагч аппаратын багийг аврах ажиллагаа сансрын хөлгийг сар руу нисгэхтэй адил хүнд. Багийн хувь заяа бараг шийдэгдсэн хэмээн Рио де Жанейро мужийн Далай судлалын их сургуулийн профессор Дэвид Зее үзэж байна.
Шумбагч аппарат багийн гишүүдийг нийт 96 цаг хүчил төрөгчөөр хангах хүчин чадалтай ба өдгөө 20 хүрэхгүй цаг үлдээд байна.
Хэрэв шумбагч хөлгийн удирдлагад гэмтэл гарсан бол аврал үгүй гэж тэрбээр үзэж байна. Тийм гүнд шумбагч онгоц хүртэл хүрч чадахгүй. Энэ нь сар руу нисэхээс ч хүнд гэж Зее онцолжээ.
Бразилын тэнгисийн хүчний шумбагч онгоцны баазын командлагч Луис Эдуардо Сетрим мөн түүнтэй санал нэг байна. Түүний хэлснээр, техникийн хувьд шумбагч аппаратыг татаж гаргах боломжтой ч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг дуусаж байна. Учир нь усны даралтын ялгаанаас хамааран аппаратыг дээш татах ажил дор хаяж хоёр цаг үргэлжилнэ.
Энэ сарын 19-нд тус шумбагч аппаратыг эзэмшдэг “OceanGate Expeditions” компани жуулчдыг алдарт “Титаник” хөлөгт аваачих ёстой байсан “Титан” шумбагч аппаратаас холбоо тасарсан тухай мэдээлсэн билээ. АНУ-ын эргийн эргүүлийн албаны мэдээллээр, шумбагч хөлөгт таван хүн байжээ. “Sky News” сувгийн мэдээллээр, хөлөгт “OceanGate Expeditions” компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш, Францын сансрын нисэгч Поль-Анри Наржоле, Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен Шахзада Давуд, 19 настай хүү Сулейманы хамтаар аялж байжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Монголын лам нарт Гомоны асуудал ил гараад хэцүүхэн л байх шиг
Ymand 2 songolt bdag.\n1t itgelgui bh.Bolohgui butehgui.chadahgui.uhsen baih.teneg ymnuud mangar.hohino geh jisheenii.Ashiggui teneglel \n2t naidvar teeh itgel unemshiltei bh.Bolno butne avragdana.chadna geh met.Itgel unemshiltei baihiin ashig n ene.Ylgaa asar ih.\n
БУРХАН МИНЬ ӨРШӨӨ ХҮМҮҮС МИНЬ УХААНГҮЙ АЛХАМ БҮҮ ХИЙГЭЭЧ
Мэдрэл юмнууд олон болжээ энэ исүүсүүд
Амьд Бурхан та яг одоо тэднийг уучлан өршөөгөөч. Авран туслаач Есүс Эзэн минь.
Эд нар ч өнгөрсөн байх өө