Найруулагч Жеймс Кэмерон Леонардо Ди Каприогийн амьдруулсан дүр болох залуу зураач Жек “Титаник” хөлөг живэхэд амьд үлдэх боломжтой байсан хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Найруулагч үүнийг шалгах зорилгоор туршилт хийж, киноны үйл явдлыг дахин сэргээсэн тухай “Rolling Stone” сэтгүүлд бичсэн байна. Эл туршилтыг үзэгчид энэ сарын 5-нд “NatGeo” сувгаар гарах “Титаник: Жеймс Кэмеронтой 25 жилийн дараа” тусгай дугаараас үзэх боломжтой.
“Бид “Титаник” киног 25 жилийн өмнө гаргасан. Киног аль болох үнэмшилтэй болгохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч үзэгчид нэг л зүйлийг ойлгодоггүй. Тэд Роузын хөвсөн тавцан дээр Жек гарсан бол амьд үлдэх боломжтой байсан гэж үзсээр байдаг” хэмээн Кемэрон ярьжээ.
Энэ асуултыг бүр мөсөн хаахын тулд найруулагч хоёр орлон тоглогчийн тусламжтай Каприо, Кейт хоёрын тоглосон хэсгийг Шинэ Зеландын лабораторид туршсан байна. Доктор Жим Коттерын лабораторид хүйтэн, хүний биед хэрхэн нөлөөлдгийг судалдаг аж. Оролцогчдын биеийн халууныг 35 хэм болгон хөргөсний дараа “Титаник” кинонд гардаг тавцангийн хэлтэрхий дээр орлон тоглогчдыг гаргах оролдлого амжилттай болсон байна. Ингэхдээ оролцогчдын зөвхөн хөл усанд үлдсэн байна.
Энэ туршилтын дараа Жеймс Кемэрон Жек, Роуз хоёр аврагчдыг ирэх хүртэл ийм байрлалтай хэдэн цаг амьд үлдэх боломжтой байсныг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ тохиолдолд Роуз Жект аврах хантаазаа өгөх ёстой гэнэ. Гэсэн хэдий ч Кемэрон кино жаргалтай төгсөх магадлал бага хэмээн онцолжээ. Учир нь маш олон хүчин зүйлээс гадна Жек Роузын амиар дэнчин тавихгүй байсан гэжээ. “Эргэлзээ үлдээхгүйн тулд би тавцанг өшөө бага хэмжээтэй хийх ёстой байлаа” гэж Кемэрон дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )