Атлантын далайд осолдсон “Титан” шумбагч аппаратыг эзэмшигч “OceanGate” компанийг үүсгэн байгуулагч Стоктон Рашын эхнэр 1912 онд сүйрсэн “Титаник” хөлөг дээр амиа алдсан Исидор Штраус, түүний эхнэр Идагийн үр удам гэж “New York Times” хэвлэлд бичжээ.
Тус компанийн эзний эхнэр Венди Раш Штраусын гучинцар нь гэнэ. Тэд “Титаник” хөлөг дээр амиа алдсан хамгийн баян хүмүүс байжээ. Нэгдүгээр зэрэглэлээр зорчиж явсан Исидор аврах завинд суухаас татгалзаж, хүүхэд, эмэгтэйчүүдэд зай тавьж өгчээ. Түүний 40 жил ханилсан эхнэр Ида нь нөхрөө үлдээхээс татгалзсан. Энэ их хайрын эмгэнэлт түүхийг “Титаник” кинонд харуулдаг. Штраусын цогцсыг осол болсноос хойш хоёр долоо хоногийн дараа илрүүлсэн бол эхнэрийнх нь цогцос олдоогүй гэнэ.
Венди Раш Штраусын охидын нэгнийх нь зээ аж. 1986 он тэрбээр Стоктон Раштай гэр бүл болжээ.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаны мэдээллээр, алдарт “Титаник” хөлөг руу аялахаар Атлантын далайн гүнд шумбалт хийсэн “Титан” шумбагч аппаратыг багийн гишүүдийг амиа алдсан гэж үзэж байна. Одоогоор аялагчдын цогцсыг олоогүй байна. Шумбагчийн таван хэсгийг илрүүлээд байгаа бөгөөд зорчигчид сууж явсан бүхээгийн гол хэсгийг нь хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )