Румыны эрэг орчим 14 мянган толгой хонь тээвэрлэж явсан ачаа тээврийн “Queen Hind” хөлөг онгоц хөмөрчээ. Хөлөг онгоц Хар далайн эргийн Мидиа боомтоос ням гарагийн өглөө гарч, Саудын Арабыг чиглэж байжээ.
Багийн 22 гишүүн бүгд аврагдсан бол дор хаяж 32 хонийг аварч чаджээ. Ихэнх нь усанд живсэн гэнэ. Аврах ажиллагаанд цагдаа, гал сөнөөгчид болон Румыны эргийн хамгаалалтын ажилтнууд дайчлагдан ажиллаж байна.
Хөлөг онгоц живсэн шалтгааныг тогтоогдоогүй байгаа бөгөөд амьтдыг аврах ажиллагаа дууссаны дараа хэргийг шалгах гэнэ.
1980 онд ашиглалтад орсон тус хөлөг онгоц 3785 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тус хөлөг энэ сарын 23-нд Ливийн нийслэл Триполи хотоос Мидиа боомтод ирсэн бөгөөд боомтоос хэдхэн зуун метр яваад хөмөрчээ. Боомтын ойролцоох газрын тосны үйлдвэр уг боомтоор дамжуулан түүхий газрын тос авдаг ч ЕХ-ны амьд мал гол экспортлогч Румын улс мал тээвэрлэх зорилгоор уг боомтыг мөн ашигладаг байна.
Үүнээс өмнө буюу 2017 онд Туркийн газар нутаг дахь Хар тэнгисийн эрэг орчим хонь тээвэрлэж явсан ачаа тээврийн хөлөг онгоц сүйрсэн хэрэг гарч байжээ. Тухайн үед хөлөг онгоц Оросын тэнгисийн хүчний хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас живж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
australiin honi