Францын эрэг орчим XVI зууны үеийн живсэн хөлөг онгоц олджээ.
Худалдааны хөлөг Газар дундын тэнгист 2.5 км гүнд олдсон байна. 30 м урт, долоон м өргөн хөлгийн зангуу_хөлгийн өмнөд болон ар хэсгийн их буу болон зарим ачаа нь хадгалагдан үлджээ. Хөлгийг Францын цэргүүд хээрийн сургуулилт хийх үеэр илрүүлжээ.
Хөлөг онгоц Италиас хөдөлсөн байж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ хааш чиглэж байсан нь тодорхойгүй. Удахгүй малтлагын ажил эхлэх бөгөөд юуны учир живснийг тогтоох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )