Филиппинд 1.2 мянган олзны цэрэг тээвэрлэж байгаад живсэн онгоц олджээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 09

Филиппиний Самбалес мужийн эрэг орчим Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы тээврийн “Hofuku Maru” хөлөг онгоц олжээ. Тухайн үед хөлөг онгоц 1.2 мянга гаруй нидерланд, британи олзны цэргийг тээвэрлэж байжээ.

Hellships Memorial Foundation сангаас явуулсан түүх, археологийн судалгааны явцад тус хөлөг онгоцыг илрүүлсэн байна. 1918 онд бүтээсэн “Hofuku Maru” хөлөг 1944 оны есдүгээр сарын 21-нд Тайвань руу чиглэх замдаа Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртсөн байна. Тухайн үед хөлөг дээр Нидерландын 250, Их Британийн 1000 орчим олзны цэрэг явж байжээ.

Хөлгийн хэлтэрхийнүүд 50 метрийн гүнд байгаа бөгөөд зузаан хайргаар хучигджээ. Орон нутгийн иргэд живсэн онгоцны тухай олон жилийн турш мэддэг байсан ч эрдэмтэд эл хөлөг нь аль улсад харьяалагдаж байсныг саяхан тогтоосон байна. Үүний тулд архивын материал, археологийн мэдээлэл зэргийг ашиглажээ.

Нидерландын эрх баригчид хөлөг онгоц сүйрсэн газрыг дайчдын булш хэмээн үзэн, хөлгийн хэлтэрхийнүүдийг дээш гаргалгүй үлдээх шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цогчин дуган(103.229.120.228) 2026 оны 06 сарын 10

Уг хөлөг сүйрэх үедээ яг хэний мэдэлд байсан бэ, Япончуудын мэдэлд байсан бол тэд холбоотнуудын тийм олон цэргийг олзлоогүй бх учиртай, Фашистуудын мэдэлд байсан бол дайны төгсгөлд тэд өөрсдийгөө яаая гэж байсан үе, хэний мэдэлд байсан юм бол доо?

0  |  0
Top