Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хейли Боулдинг нар 2018 оны намар гэрлэлтээ батлуулж, сүй тавих ёслолоо хийгээд байсан юм. Энэ хугацаанд түүний сүйт бүсгүй Бибер овогтой ч болоод амжсан.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр алдарт хосууд маань гэр бүл, дотнын найз нөхдийнхөө хүрээнд даруухан хуримын ёслолоо хийжээ.
Тэд өчигдөр фэнүүддээ бэлэг болгож хуримын зургуудаа инстаграм хуудаснаа нийтэлсэн юм.
Холливудын хамгийн сайхан хосуудын нэг тодотголтой тэд 2015 оноос хойш нэр холбогдож эцэст нь хайр дурлалаа бататган хуримаа хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )