
Өнөөдөр 2026.10.18. Энэ оны 291 дахь өдөр бөгөөд он дуусахад 74 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандаж, 17 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө -8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Самарканд хотын өдөр тохиож байна.
Энэ өдөр Чех, Америкийн теннисчин Мартина Навратилова, Бельги гаралтай Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм, Америкийн хөгжмийн зохиолч Уинтон Марсалис, Оросын жүжигчин Сергей Безруков, Украины дуучин Светлана Лобода, Америкийн жүжигчин Зак Эфрон зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1966 оны энэ өдөр МХЗЭ-ийн 15 дугаар Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Их Британийн “ВBC” корпорац үүсгэн байгуулагджээ.
1941 оны энэ өдөр Токиод Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег баривчилжээ.
1951 оны энэ өдөр ЗСБНХУ цөмийн туршилт хийсэн байна.
1963 оны энэ өдөр Фелисетт гэх муур түүхэнд анх удаагаа сансарт нисжээ.
1967 оны энэ өдөр Зөвлөлтийн «Венера-4» сансрын хөлөг Венераг судалж эхлэв.
1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоор Боб Бимон уртын харайлтын дэлхийн рекордыг тогтоожээ. Тэрээр өмнөх рекордыг шууд 55 см-ээр эвдэж, 8.90 м харайжээ.
2009 оны энэ өдөр Орос, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикистан улсууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг үзэглэжээ.
Өнөөдөр үс засуулбал нас уртадна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )