"Хувьсал" продакшны анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино олон уран бүтээлчдийн хувьд урлагийн карьерын эхлэл болж байсан. Тус киноны Яргуйн дүрээр олны танил болсон сайхан бүсгүй М.Бямбаа хуримлаж, амьдралынхаа нэгэн хуудсыг нээлээ.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, жүжигчин, бүжигчин М.Бямбааг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор нэрлэдэг.
Шинэхэн гэргий удахгүй охиндоо дүү төрүүлж өгөх сурагтай.
Хосууддаа аз жаргал, сайн сайхны дээдийг хүсье.