Хүн төрөлхтний амьдрах мөнхийн хэрэгцээ бол хоол, хүнс. Биед ашигтай эрдэс бодис, уураг, витаминаар баялаг хүнсийг хэрэглэж дархлаагаа нөхөн сэргээн, биеэ төлжүүлэх үүрэгтэй өдөр тутмын энэ амттай сонголтыг хүмүүс бид өөрсдөө хийдэг. Харин тэрхүү сонголтоо зөв хийж байна уу гэдэгт л асуудал бий. Бидний дунд зөв хооллолтын мэдлэг хомс, өглөө хоосон гараад орой их идчихээд унтаад өгөх нь элбэг. Энэ бүхнээс л өвчин үүсдэг ажээ. Ходоодны өвчний талаар монгол анагаах ухаанд хэрхэн эмнэдэг талаар монгол анагаах ухааны эмч Ц.Нарантөгс эмчтэй ярилцлаа.
-Ходоод хоол боловсруулах үүрэгтэй эрхтэн. Монгол анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Ходоод нь хэвлийн хөндийн дээд хэсэгт орших сав эрхтэн бөгөөд биеийн гол шугамын зүүн хэсэгт ихэнх нь байрлана. Ходоод нь дээд хэсгээрээ улаан хоолой, доод хэсгээрээ гэдэстэй залгагддаг. Бүх өвчний эх эс шингэсэн өвчин гэдэг. Эс шингэсэн өвчний гол ходоод бөгөөд иймээс ходоод бүх өвчний эх үүсвэр болдог тухай судар шасдирт өгүүлдэг Ходоод нь шороон махбодтой, дэлүүний тунгалагийн цөвийг хураах сав юм. Ерөнхийлөн шарын орших оронд /цөс ялгаруулах/ оршиж, эрүүл бадганы орших/салс үүсэх/ орон, дүр урвасан /шингээх үүрэгтэй бадган/бадганы гүйх мөр болно. Ходоод нь идээний тунгалаг цөвийг боловсруулах гол үүрэгтэй. Ходоодонд шингээгч гол үндсэн гурван хүч болох ялзлагч бадган, шингээгч шар, гал тэгшитгэгч хийний үйлдлээр хоол ундыг боловсруулна. Ялзлагч бадганы махбодын мөн чанар шороон усны чанартай, шингээгч шарын махбодын чанар галын чанартай, гал тэгшитгэгч хийн махбод чанартай.
-Ходоодонд шингээгч үүрэгтэй ялзлагч бадган, шингээгч шар, гал тэгшитгэгч хийний үйлдлээр хоол ундыг боловсруулдаг юм байна. Энэ гурван хүч тэнцүү байж хоол шингээлт хэвийн явагдах уу?
-Зургаан амт бүхий идээ ундаа ходоодны дээд хэсэгт орших ялзлагч бадганы үйлдлээр бутлагдан ялзарч, салсархаг хөөстэй амтлаг амттай болж бадганыг эхэлж төлжүүлдэг. Ходоодны дунд хэсэгт орших шингээгч шар нь идээг шингээх гол хүч буюу галын илч болдог. Шингээгч шар нь шингэх эс шингэхийн завсар оршиж идээ ундааг хайлуулж боловсруулан шингээж исгэлэн амт давамгайлан шарыг төлжүүлэн тунгалаг цөвийг өчүүхэн ялгаж биеийн илчийг үүсгэн бусад дөрвөн шардаа нөхөр болдог юм л даа.
Халуун амтыг ходоодны шархтай хүн хэрэглэж болохгүй ходоодны хийтэй хүн исгэлэн ундааг хорих хэрэгтэй. Бадгантай хүнд халуун чанартай хоол зохидог бол хүйтэн сэрүүн хоол идэж болохгүй. Ходоод гэдэг аль таарснаа юүлж байдаг хогийн сав биш. Эрүүл байх нь хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална.
-Зургаан амт бүхий идээ гэдэгт ямар, ямар идээ ордог вэ?
-Амтлаг, эхүүн, гашуун, гошогун /халуун амт/, исгэлэн, давслаг. Энэ зургаан амтны чанартай идээ ундааг идэгчийн ходоодны гал нь дээрх гурван хүчтэй учрах цагт өөрийн амтын чадлын их багын шалтгааны учирт өөрчлөгдөнө. Ходоодны галын илч тэнцвэртэй хэвийн байснаар тунгалаг цөвийн боловсролт жам ёсоороо явагдаж, цул сав эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаснаар биеийн илч дулаан тэжээлийг, цул сав эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаснаар биеийн илч дулааныг өгч хүний эрүүл байх гол үндэс болно. Ходоодонд хоол боловсруулах үйл явц элэг буюу түүнээс үүсэх цөс , дэлүү буюу түүнээс үүсэх салс, нойр булчирхай буюу түүнээс үүсэх гал, тэгш хий буюу ферментны гол нөлөөгөөр шингэлт явагдана.
-Ходоодны өвчин ямар, ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-Дорно дахины анагаах ухаанд ходоодны эмгэгийг түүний хэвийн үйл ажиллагааг хангадаг ходоодны гурван хүчний тэнцвэрт байдал алдагдаж ходоодны галын илч ихсэх багасах зэргээр хямарсантай холбон тайлбарладаг бол орчин үеийн анагаах ухаанд ходоод гэмтээгч болон хамгаалах хүчин зүйлүүдийн хоорондох хэвийн тэнцвэр алдагдсантай холбоотой гэж үздэг. Ходоод өвчлөхийн гол шалтгаан нь өвчин үүсгэж гэм авчрах уур мунхаг тачаалын гурван хороор хорлогдон, идээ унд, явдал мөр, эм засал буруудах нөхцөлөөр ходоодны дээрх гурван хүч тэнцвэр алдагддаг. Үүнээс ихэнхдээ идээ ундааг буруу хэрэглэснээр өвчин үүсдэг. Ходоодны гурван хүчний өөрчлөлтөөс болж ходоодны галын илч хорлогдон бадган хямарснаар галын илч шороо усаар дарагдан ходоодонд бадган салс өөрчлөгдөж хийн явах мөр буруудсанаар ходоодны өвчин болдог.
-Тэгэхээр сэтгэл санаа хүртэл ходоодтой холбоотой байх нь ээ?
-Ходоод нь сэтгэл зөв амар амгалан, явдал зөв хянамгай, хоол зөв, бага байвал эрүүл байна. Өвчилбөл зөв ерөндөг, зөв засал, тууштай байдлаар эмчлэгдэнэ.
-Ходоодны өвчнөөс шалтгаалж үүсэх эмгэг байдаг уу?
Ходоодны өвчнийг уламжлалт анагаах ухаанд хүйтэн халуун гэсэн үндсэн хоёр ангилалд хуваана. Ходоод ерөнхийдөө шороо махбод голлосон бадганы орших орон болдог учир бадган гэмтэж, ходоод дэлүү бөөр уушгины өвчинд бадганыг эрхэмлэн зас хэмээн өгүүлсэн байдаг. Ходоод өөрчлөгдөж, хийгээр үүсгэгдсэн 101, адын 101, батган 101, шар 101 өвчилснөөр 404 өвчин болох эх үүсвэр гол нөхцөл болно.
-Ходоодны хий, шар, бадган өөрчлөгдсөнийг хэрхэн таньж мэдэх вэ?
-Монголчуудын хувьд уур амьсгал, газар зүй, ахуй, хоол хүнстэй холбоотойгоор ходоодны бадган шар хорлогдож хий шар, бадган хий арвидаж хорогдсоноор ходоодны галын элч өөрчлөгдөж өвчин болдог. Үүнээс ихэнхдээ ходоодны шар ихдэх, хий шараар өвчлөх нь их байдаг.Ингэж ходоодны орчин өөрчлөгдсөнөөс бадганы хорхой буюу хелико бактер өөрчлөгдөх ихдэх, цээж гашуун оргих, гашуун усаар гулгих, цээж гашуун оргих, гол харлах, өлсөх, мах идэхийг байнга хүсэмжлэх, эс шингэх, ходоод дүүрч цанхайж дэлүүний хий үүсэх, дэлүүнд салс хуримтлагдах ингэснээр хоолойд цэр хуримтлагдан ханиалгаж цэр гарах, дотор давчдах, зүрх дэлсэх, ам хатах, дотор халуун оргих, хөлс гарах, тамир алдах, арьс бие нүд бага зэрэг шарлах, цээж хэсгээр улаан толбо гарах, батгаших, өтгөн хатах, тослог зүйлд гүйлгэх, дотор халуунаас бөөрний хий үүсэх, хүч тамир доройтох, цаашлаад ходоод гэдэст бадган шарын өнгөр суух, ходоодонд улайлт үүсэх, ходоодонд шархлаа үүсэх, бор өвчин болох удвал хавдар болох аюултай.
-Ходоодны өвчний үед илрэх шинж тэмдэг юу вэ?
Тэдгээрийн шинж нь ходоодны хий нь хөөх бөгөөд хоосноор хэхрэх, базлах адил өвдөөд хоосноор огших, эсхүл хоржигнон дуугарч суулгах буй. Ходоодны бадган нь цанхайж хэхрэн идээ үл шингэх, сэрүүн идээ шингэхэд бэрх идсэний дараа хүйтэн хөлс гарч өвдөх, идээнд ховдог бөгөөд бөөлжих, эсхүл идсэнийг үл боловсрон идсэн хэвээр суулгах, ходоодонд шар унаваас суулгах буюу бөөлжих, цус унаваас халуун ихдэх ба хүйтэн ихдэх хоёрт өвддөг. Ходоодонд хор харшилдваас үл шингэх дур хаагдан, залгиур өвдөх бөгөөд өвчүү халууран халуун усаар бөөлжих , мах турж хэвлийн судал хөрвийн идсэн даруйд буцааж гаргах, ходоод доройтох нь олон хэхэрч, шимтийг идвээс үл шингэх, хөөсөөр бөөлжиж, тасралгүй өвдөх шинж тэмдэг илэрнэ.
-Дээрх зовуурийг илааршуулахад тохиромжтой эм заслын талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Дээрх зовуурийг арилгахад Дүвтоврилгар буюу Бүтээлч цагаан үрэл нэн тустай. Энэ эмийг манай үйлчлүүлэгчид ихэнх нь мэдэх бөгөөд цээж гашуун оргидог ходоодны улайлттай шархтай олон хүн ууж эдгэрсэн бөгөөд олон жил хэрэглэгдэж туршлагаар батлагдсан эм юм. Ходоодны хүчил ихэдсэн архаг үрэвсэлтэй хүнд 2-3 курс уугаад ходоод дурандахад шарх эдгэрсэн байдаг. Ходоодны халуун бууруулж, хүчлийг багасгаж, ханиалгыг намдаах чадалтай. Үйлчилгээ нь ходоодны архаг үрэвсэл, бадган, бор өвчин, ходоодоор халуун оргиж исгэлэнгээр бөөлжих,цээжээр хорсож өвдөх, цустай болон идсэн зүйлээр бөөлжих, эс шингэх, элэг цөс болон дэлүүний архаг үрэвсэл, ходоодны шархлаа, улаан хоолойн зарим өвчний улмаас залгих үйл ажиллагаа алдагдсан, амьсгаадаж ханиалгах зэрэг өвчин болон ходоод улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, ходоод улаан хоолойн хавдрын эхэн үед хэрэглэдэг. Энэ эмийн найрлагад үрийн шим ар үр, газрын шим жонш гэх мэт таван шимт ордог. Уг эмийг эмчилгээнд хэрэглэхдээ өдөрт 2-3 удаа, нэг удаа, нэг удаад 1-2 үрэл уудаг бөгөөд үрлээ нунтаглаад буцалсан усаар даруулж уух бөгөөд эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээний хоногийг тогтоодог.
-Хоолны дэглэм барих нь эрүүл байхын гол үндэс. Ямар улиралд ямар хоол идвэл зохилтой вэ?
-Эрт дээр үеэсээ манай монголчууд дулааны улиралд мах бага хэрэглэх, цагаан идээгээ түлхүү хэрэглэх, өвлийн улиралд махаа хэрэглэх гээд зохицуулаад ирсэн тул өвчин хуучгүй өндөр насалдаг байсан.
-Ходоодны чадал буурсан үед идэх хоолны дэглэм гэж байх уу?
Халуун амтыг ходоодны шархтай хүн хэрэглэж болохгүй ходоодны хийтэй хүн исгэлэн ундааг хорих хэрэгтэй. Бадгантай хүнд халуун чанартай хоол зохидог бол хүйтэн сэрүүн хоол идэж болохгүй. Ходоод гэдэг аль таарснаа юүлж байдаг хогийн сав биш. Эрүүл байх нь хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална.
Сэтгэгдэл ( 0 )