Британийн иргэн 190 сая евро хожиж, дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Их Британийн иргэн EuroMillions хонжворт сугалаанд 190 сая евро хожиж, тус улсын түүхэнд хамгийн их мөнгө хожсон хүнээр тодроод байна.

Ялагч үндсэн таван тоо болон хоёр “азтай од”-ыг тааж чадсан байна. Үүнээс өмнө 2011 онд Шотландын хос 161 сая евро хожиж дээд амжилт тогтоож байжээ.

Анхны EuroMillions хонжворт сугалааны тохирлыг 2004 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Франц, Испани, Их Британид нэгэн зэрэг явуулжээ. Мөн оны аравдугаар сард тус хонжворт сугалаанд Люксембург, Бельги, Швейцар, Португал, Иранд, Австри зэрэг зургаан улс нэгдсэн байна. Эдгээр улсаас зөвхөн Швейцар сугалааны хонжворт татвар ногдуулдаг аж.

Хонжворт сугалааны нэг тасалбарын үнэ 2.5 евро байдаг. EuroMillions хонжворт сугалаанд нийт 200 сая орчим хүн оролцдог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭрдэнэбадрахГантулга(103.41.93.42) 2024 оны 01 сарын 28

Буянд нь даган баясая!

0  |  0
Top